Хавар, зун, намрын саруудад хамгийн ихээр дутагдаж байдаг ажиллах хүчний хомсдлыг нөхөх зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн санаачлагаар “Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармагийг өнөөдөр зохион байгуулжээ. Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвтэй хамтран оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор уг яармагийг зохиосон байна. Энэ удаагийн хөдөлмөрийн яармагт Нийслэлийн хөдөлмөрийн газар, “МАК” ХХК, “Автобус-1” ОНӨААТҮГ, “Монполимент” групп, “Эрин интернэшнл” ХХК, “Эко констракшин” ХХК , “Урбан констракшин” ХХК “Ланрес” ХХК гэх мэт 30 гаруй үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн байгууллагууд ажил олгогчоор оролцжээ. Эдгээр компаниуд нийт 1200 гаруй ажлын байранд хүмүүсийг бүртгэсэн байна. Хөдөлмөрийн яармагийн үеэр барилга, замын туслах ажилтан, цэцэрлэгжүүлэлтийн ажилтан /цэцэрлэгч мэргэжлийнхэн/ зэрэг ажлын байрууд хамгийн эрэлттэй байжээ.
Д.ЦЭЭЛ