МАН-ын гишүүд хуралдааныг хаяж гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд хуралдааныг хаяж гарлаа

УИХ-ын чуулганы хуралдааныг МАН-ын бүлгийн зарим гишүүд хаяж гарлаа. Үүний өмнө тус бүлгийг төлөөлөн Ж.Энхбаяр үг хэлсэн бөгөөд “Улс орны ирэх онуудын төсвийн мэдэгдэл төсөөллийг хэлэлцэж байна. Гэтэл эрх баригч намуудаас 4 гишүүн л сууж байна” гээд хуралдааныг орхиж гарсан гишүүдийн картыг сугалж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд Аюулгүй байдлын зөвлөлийн хуралтай тул гишүүн Р.Гончигдорж хуралдаан даргалж буй бөгөөд “Хуралдаан өглөөнийхөө ирцээр үргэлжилнэ шүү” гэсэн ч МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд хариуцлагагүй хандаж буй эрх баригч гишүүдтэй “барьцаж буйгаа илэрхийлэн” хуралдааныг орхин гарлаа.

Энэ үйлдлийг нь Ардчилсан  намын гишүүн А.Бакей дэмжин “Үнэхээр сөрөг хүчний гишүүдийн тавьж буй асуудал зөв шүү дээ. УИХ ийм хариуцлагагүй байж болохгүй. Ирц бүрдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Ядаж л ийм байдлаар хуралдвал хэлэлцэж буй асуудал чинь дэмжигдэлгүй унана шүү дээ” гэсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж