2014.05.23. Бразилид болох дэлхийн хөлбөмбөгийн аваргын шөвгийн тоглолтуудын нэгийг хүлээн авах Манауса хотоос холгүй орших LagoJanauari гэх экологийн хүрээлэнгийн усан дээр баригдсан овоохойн хаалгаар шагайж буй залуу хэмээх бич. Энэ бяцхан амьтныг модон дээр үзэх нь том аз болдог. Залхуу гэгдэх модны навчнаас урт хурц хумсныхаа тусламжтайгаар бараг бүх цаг доош харан өлгөөтэй байдаг ба модноос бууна гэж үгүй гэнэ. Модны навч нь тэдний хоол бөгөөд бага илчлэгтэй бараг сар шахуу хугацаанд боловсордог ажээ. Тийм учраас энэ амьтан маш бага хүч зарцуулдаг ба илүү хөдөлгөөн хийхгүй. Харин усанд маш хурдан буюу ойролцоогоор 4 км/цаг хурдтай сэлнэ.
LagoJanauari экологийн хүрээлэнд залхуу сармагчингаас гадна матар, тоть мөн 1,8 метрийн голчтой хонхон цэцгийг үзэж болно. Үндэсний хүрээлэн нь 36,5 км² талбайтай бөгөөд гол горхи, намаг, ойгоор дүүрчээ. Амозон мөрний салаа Риу-Негру голын хав хар ус, Солимойнс голын цагаан, хүрэн өнгийн устай нийлж байдаг. Жуулчдад каноэ завиар зугаалахыг санал болгодог. Манаусаас LagoJanauari хүртэл нэг цаг орчим хугацаанд завиар яван хүрдэг. Фото: Felipe Dana / AP / East News
Бэлтгэсэн Ш.МЯГМАР