2014.05.22.Сингапур. Marina Bay Sands гэдэг амралтын буудлын зочид дээвэр дээрх панорамын усан сангийн эрмэгээс хотыг харж байна. Урт нь 150метр усан сан 57 долоо дахь давхарын төвшинд байгаа усан сан зах хязгааргүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Сангийн хана нь усны төвшин дор байгаа учраас тэгж харагдах ажээ. Зөвхөн буудалд буусан хүмүүс л усан санд орж болдог. Гэхдээ 23 сингапур доллараар хүссэн хүн нь буудлын хотыг харах талбайд орж болдог гэнэ.
Нийт 63 арлаас бүрэлдсэн Сингапур нь экваторын бүс л гэсэн үг бөгөөд агаарын хэмийн хэлбэлзэл нь дөнгөж хоёр градус орчим. Энэ жижиг улс их зүйлийг экспортлож, импорлон багагүй ашиг олдог. Дэлхийн бизнесийнхэн ажил хэргийн уулзалт ба олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцохоор ийшээ зүглэх нь их. Мөн тоглоомын бизнес нь хуульчлагдсанучраас гадаадын олон сая жуулчдыг татах гол хэрэгслийнх нь нэг юм. Зүүн өмнөд Азийн энэ жижиг арлын орон өнгөрсөн жилийн чансаагаар дэлхийн хамгийн баян орнуудын гуравт нь бичигдэнКатар Люксембургийг дараа оржээ. Тус орны эдийн засаг оны эхний улиралд 2,3 хувийн өсчээ. Фото: RoslanRahman / AFP / East News
Бэлтгэсэн Ш.МЯГМАР