Ирэх оны төсвийн мэдэгдлийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Ирэх оны төсвийн мэдэгдлийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай төслийг хэлэлцэж эхэллээ. 

Уг төслөөр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд ямар хэмжээ, түвшинд байх тухай төсөөлөл, тооцооллыг гаргасан аж. Үүнд, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 2015 онд 10 хувьтай, хэрэглээний үнийн индексийн түвшин 7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 7,690,9 тэрбум төгрөг,  Засгийн газрын өрийн нийт хэмжээ 17,143,8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд байх, нийгмийн халамжинд зарцуулах санхүүжилтийн хэмжээ 272,8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1,1 хувьд байхаар тусгажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж