2014.05.21. Гаити, Порт-о-Пренсе.Оройн цагаар баригдаж буй байшинд буусан аянга усанд тусчээ. Гонаивбуланд баригдаж байгаа амфитеатртай Гаитийн нийслэлд одоо борооны улирал эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм.Долдугаар сард борооны улирал нь ялимгүй завсарладаг. Усан бороо үдээс хойш орсон нөхцөлд орой нь хотын цагаан байшигуудын дундуур шавартай ус урсаж байдаг нь ердийн үзэгдэл ажээ. Гаитид жилийн агаарын хэмийн хэлбэлзэл нь +25 – +28С байх боловч чийг ихтэй учраас тэсэхэд бэрхтэй бүчим халуун байна.
Порт-о-Пренсхотод нэгэн үе гадаадын олон жуулчид ирж, бэлэг дурсгал цуглуулан вудугийн хар домын жихүүцмээр ёслолыг үздэг байлаа. Гэтэл өнгөрсөн зууны наяад онуудад ДОХ-ын халдвар ихэссэнээс жуулчны тоо эрс цөөрчээ. 2010 оны нэгдүгээр сарын сүйрлийн газар хөдлөлт, мөн гэмт хэргийн өндөр төвшин, ядуурал зэрэг нь жуулчдыг улам үргээсээр байгаа билээ. Гаитийн үндсэн шашин нь католик ч гэсэн вудугийн хар домын шүтлэг газар авсан юм. Вудугийн ёсонд Согбо гэх аянгын савдаг байдаг. Фото: Hector Retamal / AFP / East News
Бэлтгэсэн Ш.МЯГМАР