Үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан 15 цагт зарлагдсан ч ирц бүрдэхгүйн улмаас цаг орчмын дараа эхэллээ.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх талаар хуралдсан бөгөөд уг төслийг дэмжих эсэх талаар санал хураалтаар хуралдаан эхэлж буй аж.  

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол агуулга нь НӨАТ төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг 50 сая болгон нэмэгдүүлэх, татвар төлөгчид хоёр хувийнбуцаанолголтыг олгох тухай аж. Ингээд санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй хэмээн саналаа өгсөн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж