52 хүн усанд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

52 хүн усанд амиа алджээ

Улсын хэмжээгээр 2010 он гарсаар гол, мөрөн, нуур, усанд санамсар болгоомжгүйгээс осолдсон тохиолдол 12 аймгийн 35 суманд 35 удаа, нийслэлийн дөрвөн  дүүрэгт 10 удаа, нийт 45 удаа гарч, 52 хүн буюу нийт 17 хүүхэд, 35 том хүн амиа алджээ. Осолдсон иргэдийг эрэн хайх ажилд Онцгой байдлын албанаас 250 аврагч, 37 автомашин, Цагдаагийн байгууллагаас дөрвөн албан хаагч, нэг автомашинтай, орон нутгаас 60 хүн, 25 ердийн хөсөг, 3 автомашин, нийт 314 хүн, 46 автомашин, 25 ердийн хөсөг, 12 завьтай ажилласан байна.

 Мөн Ус, цаг уур орчны шинужилгээний газраас ирүүлсэн үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээгээр, голуудын усны төвшин үерийн хэмжээг давсан хэвээр байгаа гэж байна. Иймд иргэдийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, аялал зугаалга, амралтаар явахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж