“Рио Тинто” болон Гвинейн Засгийн газрын хооронд Симандоу төслийн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан байна. Дэлхийн хамгийн том хүдрийн ордод хөрөнгө оруулалт хийх энэхүү гэрээнд Хятадын “Чайналко”, ОУВС хамтарсан байна. Төслийн гэрээнд зааснаар хөрөнгө оруулагчид уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна төмөр зам болон бусад бүтээн байгуулалтыг хийхээр болжээ. Талуудын мэдээлснээр төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчид долоон тэрбумыг, боомтыг хөгжүүлэхэд дөрвөн тэрбумыг, бусад байгууламжид 2.5 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс нийтдээ гурван тэрбумыг зарцуулаад байгаа бөгөөд Гвинейн Засгийн газрын зүгээс 3.5 хувийн роялти татвар болон 30 хувийн ашгийн татвараа авахаар тохиролцсон байна. Хөрөнгө оруулагчдын барьсан төмөр зам 30 жилийн дараа тус улсын Засгийн газрын мэдэл шилжих ажээ. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр жилдээ 7.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт Гвинейн эдийн засагт орох гэнэ. Төслийн нийт өртөг нь 20 тэрбум ам.доллар.
О.САР