Монгол орны баруун хязгаарт ганцаараа дугуйн аялал хийхээр зориглоод байгаа Ч.Мөнгөндалай ирэх зургадугаар сарын 7-нд Улаанбаатар хотоос хөдлөхөөр болжээ. Тэрээр нийт 5500 км замыг унадаг дугуйгаар туулах зорилго тавиад байгаа юм. Ч.Мөнгөндалай нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй ч энэхүү аялалыг өөрөө санаачлан, дугуйн аялал хийх мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн юм.
Тэрээр Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны дэргэдэх “Залуу дугуйчин клуб”-ын гишүүн бөгөөд Ч.Мөнгөндалайгийн дугуйн аяллыг МЗХ дэмжиж, тус холбооны гишүүд түүнийг аяллын явцад орон нутагтаа хүлээж авах, хоол хүнсээр хангах тал дээр туслахаар болжээ. Түүний аяллыг дэмжин, тусалж байгаа сайхан сэтгэл хүмүүст Ч.Мөнгөндалай манай сайтаар дамжуулан талархал илэрхийлэхийг хүссэн юм. Ч.Мөнгөндалайгийн унадаг дугуйн аяллыг МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб зохион байгуулж байгаа бол Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо аяллыг дэмжин ажиллаж байна. Одоогоор түүнд дараах байгууллага, хүмүүс туслалцаа үзүүлээд байна.
- “Залуу дугуйчин” клубын 60 гаруй гишүүн, “Cannondale” дугуйн дэлгүүрийн хамт олон хандив цуглуулж, түүнд GT Avalanche загварын дугуй бэлэглэв.
- Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл хотын Засаг дарга С.Энхтайван дугуйн аяллыг дэмжин, 100,000 төгрөг хандивлаж, Хөтөлийн аж ахуй нэгж, байгууллагуудыг хандив өргөхийг уриалжээ.
- “Compass” аяллын дэлгүүрийн хамт олон хоёр хүний майхан бэлэглэв.
- “Атилла” дугуйн клуб дугуйн сэлбэг, хэрэгслээр туслахаар болсон.
- Барилгын коллежийн хамт олон.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:
Б.ЭНХ