Манай улсад банкны салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой ирэх сарын 2-ны өдөр тохионо. Монголбанкыг 1924 оны зургадугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулагт анх байгуулж байсан түүхээс түүчээлэн энэ ойг тэмдэглэж буй ажээ. Харин арилжааны банкууд 1990-ээд оноос хойш үүдээ нээж, манай улс хоёр шатлалт банкны тогтолцоотой болсон билээ. Энэ жилийн хувьд Монголбанк 90 жилийн ойгоо дангаар тэмдэглээд орхилгүй банк санхүүгийн салбарын ой болгон өргөжүүлснээрээ онцлог ажээ. Түүнчлэн энэ оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 2-ны өдрийг “Банк санхүүгийн ажилтны өдөр” болгохоор Засгийн газрын тогтоол гарчээ. Ийнхүү банкны салбарынхан 90 жилийн түүхэндээ анх удаа мэргэжлийн баярын өдөртэй болж буй юм.
Ойгоо угтан банк, санхүүгийн салбарынхан тавдугаар сарын 30-ны өдөр “Банк экспо-90” үзэсгэлэнг Чингисийн талбайд зохион байгуулж, Монголбанкнаас банкны салбарын түүхийн ахруулсан сонирхолтой үзэсгэлэн дэлгэх бол арилжааны банкууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах юм байна.
Д.ЦЭЭНЭ