Виталий Кличко Киев хотын дарга боллоо

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Виталий Кличко Киев хотын дарга боллоо

Боксийн хүнд жингийн аварга Виталий Клитчо Украины нийслэл Киев хотын даргаар сонгогджээ. Өнгөрсөн амралтын өдрөөр ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэж болсон орон нутгийн сонгуульд Виталий Кличко нэр дэвшиж, сонгогчдын 50 гаруй хувийн саналаар хотын дарга болжээ. Виталий Кличко нь Украины парламентын  “Удар” намын тэргүүн бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны хоёрдугаар сард өрнөсөн “Майдан” хөдөлгөөнийг тэргүүлэгчдийн нэг юм. Түүнчлэн шинээр сонгогдсон Украины Ерөнхийлөгч “шоколадны ван” хочит Пётр Порошенко ч “Майдан” хөдөлгөөнийг далдаас санхүүжүүлэгчдийн нэг байжээ. Украиныг Европын холбоонд нэгтгэхийн төлөөх “Майдан”-ы хөдөлгөөний улмаас экс Ерөнхийлөгч Виктор Янукович суудлаасаа огцорч, ОХУ-руу дүрвэсэн билээ.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж