Айлчлал Төрийн ордонд үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Айлчлал Төрийн ордонд үргэлжилж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын парламентын Лок Сабхагын спикер хатагтай Мейра Кумар тэргүүтэй төлөөлөгчид Төрийн ордонд арга хэмжээнүүдэд оролцож байна.
Төлөөлөгчид өглөө Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл зочдыг Төрийн ёслолын хүндэтгэлийн цогцолборын нэгдүгээр давхарт хүлээн авлаа.

Лоб Сабха буюу парламентийн доод танхимын дарга Мейра Кумар хүндэтгэлийн дэвтэрт гарын үсгээ зурж сэтгэгдлээ бичлээ. Тэрээр сэтгэгдэлээ ихэд дэлгэрэнгүй бичсэн бөгөөд бичиж дуусахыг нь хүлээн УИХ-н дарга Д.Дэмбэрэл нэлээд удаан  хүлээх хэрэг гарав.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж