Нөөцөлсөн махны талыг нь заржээ

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

Нөөцөлсөн махны талыг нь заржээ

Өнөөдрийн байдлаар нөөцийн махны худалдаагаар 7483.6 тонн мах  буюу нийт нөөцөлсөн махныхаа 50.2 хувийг худалдан борлуулаад байгаа юм байна. Хонины мах 3900.1 тонн, ямааны мах 1069,8 тонн, үхрийн мах 2513, 7 тонныг борлуулжээ.

Улаанбаатар хотод жижиглэн худалдааны 350 цэгээр 6.268.8 тонн мах худалдсан байна. Үүний  3449.4 тонн нь хонины, 817.4 тонн нь ямааных, 2002.0 тонн нь үхрийн мах байсан гэнэ. Түүнчлэн нийслэлийн гол гол худалдааны төв “Хүчит шонхор”, “Нарантуул-II” худалдааны төв зэрэг 14 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн хувьд  бэлтгэсэн 12,000 тонн махныхаа 50 гаруй хувийг худалджээ. Харин Орхон аймагт 33 цэгээр 683,6 тонн мах худалдан борлуулсны 302,1 тонн нь үхрийн, 249,8 тонн нь хонины, 131,7 тонн нь ямааны мах аж. Тус аймагт 1000 тонн мах бэлтгэсний 68.3 хувийг  борлуулжээ.   Дархан- Уул аймагт 110 цэгээр нийт 531,3 тонн мах борлуулсан, үүнээс үхрийн мах 209,5 тонн, хонины мах 200,9тонн, ямааны мах 120,8 тонн мах байна. Тус аймгийнхан нийт 1000 тн мах бэлтгэсний 53 хувийг худалдан борлуулсан гэсэн үг юм.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж