Наадмаар том оврын автобусууд үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Наадмаар том оврын автобусууд үйлчилнэ

Улсын  баяр наадам эхлэхэд ердөө хоёрхон долоо хоног үлдлээ. Иймд Нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр харьяа  газрын удирдлагууддаа үүрэг өглөө.
Юун түрүүнд  наадмын үеэр ажиллах нийтийн тээврийн чиглэлийг тодорхой болгож энэ талаар аж ахуйн нэгжүүдтэйгээ  ярилцахыг нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П. Наранцэцэгт даалгасан байна.

 Нийтийн тээвэр маш ойлгомжтой тодорхой байх учиртай. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдтэйгээ одооноос ярилцаж  наадамчдад ая тухтай зорчих нөхцөл бүрдүүлэхээс гадна тавтай сайхан наадаарай гэсэн лого байршуулахыг хотын дарга зөвлөжээ. 

Энэ жилийн баяр наадмаар гол гол чиглэлүүдэд буюу төв цэнгэлдэх рүү  том оврын шинэ автобус  үйлчлэх юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж