УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар маргааш мэдээлэл хийх юм байна. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэжээ.
Тухайлбал, энэ долоо хоногт хэлэлцэх Өрийн удирдлага, Ашигт малтмалын хууль, Худалдан авах үйл ажиллагааны тухай хуулийн талаар саналаа нэгтгэсэн байна. Мөн тус намын бүлгийн хуралдаанаар Нийгмийн ардчилсан Монголын залуучуудын холбооны “Ард-100” аяны мэдээлэл болон Гэмт хэргийн тухай хуулийн талаархи С.Нарангэрэлтэй тэргүүтэй хуульчдын багийн дүгнэлт сонсчээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг МАН-ын бүлэг маргааш мэдээлэх юм байна.
Ш.ОЧ