Д.Энхбатын ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

Д.Энхбатын ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

Шүүхээс найман жилийн хорих ял сонсож, хоригдож байгаа Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д.Энхбатын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь "Монгол ньюс" төвд маргааш 12.30 цагт мэдээлэл хийхээр болжээ. Д.Энхбатын ар гэрийнхэн "Авлигатай тэмцэх газраас хүчээр хэрэг тулгасан учраас шүүхээс оноосон ялыг эсэргүүцэж" байгаа аж.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Энхбатыг албан тушаал эрх мэдлээ урвуу­лан ашигласан, хууль бусаар хөрөнгөжсөн,  онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэн  найман жил чанга дэглэмтэй  хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж