Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн урилгаар БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Жан Сүнжүнь манай улсад ажлын айлчлал хийж байна. Түүнийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүлээн авч уулзлаа. Энэхүү айлчиллаар хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хорих ангиудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, хууль эрх зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улс хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг эрчимжүүлэх, ялтан шилжүүлэхтэй холбогдох асуудлын талаар санал солилцлоо. Түүнчлэн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан, Жан Сүжүнь нар Монгол Улсын Хууль зүйн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын харилцаа, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Айлчлалын үеэр Жан Сүжүнь ШШГЕГ-ын харъяа хорих ангиудын үйл ажиллагаатай танилцаж, Хууль сахиулахын их сургуулиар орох гэнэ. Түүний ажлын айлчлал маргааш дуусах юм.
О.САР