Т.Ариунаа хөлөө бэртээжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

Т.Ариунаа хөлөө бэртээжээ

Гавьяат жүжигчин Т.Ариунаа хөлөө бэртээж, эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр нэгэн арга хэмжээний үеэр тайзан дээрээс хөл алдаж одоогийн байдлаар гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа аж.

Рок попын чамгүй хөдөлмөрч, дайчин бүсгүй маань урлагт зүтгэсэн 30 жилийнхээ ойн тайлангаа тавихаар зэхээд байсан боловч түүний тайлан тоглолт хойшилсон бололтой. Учир нь түүнийг эмч нар хагалгаанд орох хэрэгтэй гэсэн байна.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж