Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

Идэвхитэй хөдөлгөөн

Дасгал сургуулилт, биеийн идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэндэд сайн гэж та мөн ч олон удаа сонссон биз ээ. Зарим нь энэ мэт зөвлөгөө, хандлагыг улиг болтлоо сонсож хүлээж авахаа больсон хэдий ч "дасгал бэлтгэл бидний сэтгэцийн эрүүл мэндэд тустай" гэдгийг би үргэлж зөвлөж байх болно 

Дасгал сургуулилт биднийг илүү эрүүл болгоно, биеийн жинг хэвийн хэмжээнд барьж бодисын солилцоог (метаболизм) нэмэгдүүлдэг, ясыг бэхжүүлж гэмтэл авахаас сэргийлдэг, нойрны асуудалгүй болно, ядралтыг багасгадаг, дархлааны тогтолцоо идэвхжиж янз бүрийн өвчин, хорт хавдраас сэргийлдэг бөгөөд хамгийн гол нь стрессийн нөлөөг багасгах хамгийн оновчтой, сайн арга юм. 

Пюетз ба түүний хамтрагчид аеробекийн дасгал ядралт, цуцалтыг багасгаж залуу хүмүүсийн эрч хүчийг эрс нэмэгдүүлдэг гэдгийг олж тогтоогоод байна (2008). Учир нь идэвхтэй хөдөлгөөнгүй амьдрал байнгын сульдаанд оруулдаг гэж албан ёсоор оношилдог билээ.

Харин өнөө үед судлаачид идэвхтэй хөдөлгөөнийг бие махбодид тустай байхаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд сайн гэдгийг батлаад байна. Тухайлбал, цэвэршилтийн үе нь эхэлсэн эмэгтэйчүүдэд бие махбодын өөрчлөлт болон бодисын солилцооны улмаас сэтгэл гутрах, түгшүүрлэх мэдрэмж төрдөг. Иймд дасгал хөдөлгөөнийг хэвшиж сурсанаар цэвэршилтийн үед илрэх сэтгэлзүйн сөрөг шинж тэмдгүүд эрс багасдаг (Нелсон, 2008). Дасгал сургуулилт зөвхөн сэтгэл гутрал, түгшүүрийг бус уур бухимдал, стрессийг маш бага мэдэрдэг гэж сэтгэцийн эрүүл мэндийн салбарын эрдэмтэд үзэж байна.

Л. Энхтүшиг

Эх сурвалж: www.setgel.org

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж