XX зууны дунд үед физиологичид хүний үнэрлэх мэдрэмж нь цусны даралт, биеийн халуун, зүрхний хэмнэлийг өөрчлөх чадвартай болохыг баталжээ.
Эртний Ромд сарнайн үнэр хэт их ядаргааны үед хүч сэлбэдэг, гааны үнэр сэтгэл санааг сэргээдэг болохыг мэддэг байв.
Тааламжтай үнэр нь биеийн дулааныг нэмэгдүүлж, даралтыг бууруулж, зүрхний цохилтыг удаашруулдаг. Таагүй үнэр болох цууны хүчил, аммиак, өмхий үнэр биеийн халууныг бууруулж, зүрхний цохилтыг түргэсгэж, даралт нэмэгдүүлдэг.
Японы эрдэмтдийн судалгаагаар ажлын цагийн үеэр лаванда цэцэг үнэрлэсэн программистуудын алдаа гаргах нь 20 хувиар буурч байсан бол мэлрэг цэцгийн үнэр 33 хувь, нимбэгний үнэр 54 хувь хүртэл бууруулж байв. Түүнээс гадна лаванда, розмарины үнэр тайвшруулах үйлчилгээ үзүүлж, стресс арилгадаг байна. Харин нимбэгний үнэр төв мэдрэлийн системийг сэргээдэг гэнэ. Мэлрэг цэцгийн үнэр тархины үйл ажиллагааг хэвийн болгож, кофеноос илүү сэргээх үйлчилгээ үзүүлдэг байна.
Бас нэгэн сонирхолтой баримт өгүүлэхэд үнэртний үйлдвэрийн ажилчид вирусын өвчнөөр бараг өвчилдөггүй бөгөөд ханиаднаас огт айдаггүй гэнэ. Учир нь үйлдвэрийн ажлын өрөөний агаар эфирийн тосоор ханасан байдаг байна.
Гавар нь зүрх судасны өвчинд тустай төдийгүй хий өвчин, амьсгал давчдах үед тустай.