Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Куян хотын автобусны буудалд өнөө өглөө /V.26/ гал гарснаас долоон хүн амь үрэгдэж, 20 хүн гэмтэж бэртсэн осол болжээ. Галын шалтгаан газар доорх барилгын ажил гүйцэтгэж буй гагнуурчдын буруугаас болсон гэж мэдээлж байна. Гал сөнөөгчид шуурхай ажилласны үр дүнг галыг 20 минутын дараа бүрэн унтраажээ. “Ёнхап” агентлаг мэдээлснээр галын дараа барилгынсууриас хэд хэдэн хүний цогцос олдсон байна.
Куян нь Сөүлтэй хил залгаа оршдог хот аж. Үүнээс өмнө энэ тавдугаар сарын эхээр Сөүлийн метроны буудалд осол гарснаас олон тооны хүн гэмтэж бэртэж байсан билээ. Түүнчлэн өнгөрсөн оны нэгдүгээр сард Сөүлийн захын автобусны буудлын зогсоолд байрлуулсан байсан автобуснууд галд шатсан хэрэг гарч байсан юм. Автобусны зогсоолд нийт 85 автобус байснаас 30 нь галд өртөн шатаж байжээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА