Афины олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зорилго нэгт жүдочдоо дэмжиж ажиллахаар болжээ. Тэрээр Пара жүдо бөхийн холбоог удирдахаар болж, холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Монголын пара жүдо бөхийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 30, 31-нд болох бөгөөд тус тэмцээнд амжилттай оролцсон тамирчид Азийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм.
Монголын жүдо бөхийн холбоо өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гээд жүдо бөхийг бүх шатанд жигд хөгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь мөн парагийн тамирчдаа дэмжих явдал юм. Тиймээс сүүлийн жилүүдэд амжилтаа дээшлүүлж, тэр хирээрээ үйл ажиллагаагаа идэвхижлүүлэхийг зорьж байгаа пара жүдочдод Дэлхийн аварга Х.Цагаанбаатар санаа тавьж ажиллах болсон нь сайшаалтай хэрэг юм.
Б.ЭНХ