УИХ дахь нам эвслийн бүлгийнхэн даваа гариг бүр хуралддаг уламжлалтай. МАН-ын бүлэг өнөөдөр таван асуудал хэлэлцэх бөгөөд бүлгийн хуралдаан үдээс хойш 14.00 цагт үргэлжлэн хуралдах юм байна.
Тус бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна. Тухайлбал, Энэ долоо хоногт хэлэлцэх Өрийн удирдлага,ашигт малтмалын хууль, Худалдан авах үйл ажиллагааны тухай хуулийн талаар саналаа нэгтгэх юм байна. Мөн үдээс өмнө тус намын бүлгийн хуралдаанаар Нийгмийн ардчилсан Монголын залуучуудын холбооны Ард-100 аяны мэдээлэл болон Гэмт хэргийн тухай хуулийн талаархи С.Нарангэрэлтэй тэргүүтэй хуульчдын багийн дүгнэлт сонссон байна.
Ш.ОЧ