Entera store – Бодь электроникс

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

Entera store – Бодь электроникс

7 ХОНОГИЙН ШИЛДЭГ БОРЛУУЛАЛТТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Apple-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч ENTERA дэлгүүрийн өнгөрсөн 7 хоногийн шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнээр MacBook Pro Retina тодорчээ. Тус загвар 5.1 сая пикселийг дэлгэцэндээ агуулснаараа өмнөх загвараа бодвол 29% илүү өнгөний ялгаралыг дүрслэх чадалтай. Урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй тийм тод дүрсний ялгарлыг зөвхөн эндээс л харж болох юм. Гадна талаасаа илүү нимгэн болоод зогсохгүй урьдынхаасаа илүү хүчирхэг процессортой болсон шинэ загвар ердөө ганцхан секундэд асдаг тул таны цаг хугацааг хэмнээд зогсохгүй, гялалзсан амжилтын тань үндэс болно. Мэдээлэл хадгалах төхөөрөмж болох бидний мэдэх хатуу диск нь зай хэмнэх үүднээс нимгэрч флаш диск болсон бөгөөд багтаамжийг нь 768GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Бүрэн цэнэглэсний дараа тасралтгүй 7 цаг хэрэглэхэд баттерей дуусахгүйгээс гадна хүлээлгийн горимд 30 хоногийн турш цэнэгээ хадгалах чадвартай. Хамгийн сүүлд хийсэн үйлдэл, ашигласан програм хэдэн хоногийн дараа эргээд дэлгэцийнхээ ард суухад яг тэр үйлдлээсээ эргээд ажилдаа орох боломжийг олгож байгаа хэрэг юм. Түүнчлэн Mac-ийн хамгийн сүүлийн үеийн үйлдлийн системтэй тул бусад Apple-уудын адилаар вирус болон гацалтын зовлонг хэзээ ч амсахгүй.

Энэхүү шилдэг бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгчдэд ENTERA дэлгүүрийн зүгээс өөрийн нэрийн Монгол үсэг бүхий keyboard-ний хамгаалалтыг бэлгэнд өгч байгаа ажээ. Тус хамгаалалт нь шингэн зүйл санамсаргүй асгах, чихэрлэг зүйлсээс болж товчлуурны даралт хязгаарлагдах, цаашлаад эвдрэлд хүргэх эрсдлүүдээс хамгаалаад зогсохгүй крилл болон англи үсэг хосолсон товчлууртай тул таны хэрэгцээнд бүрэн нийцэх бүтээл болж чадсан юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Орбита нүдний эмнэлгийн замын урд талд Калифорниа рестораны зүүн талд ENTERA дэлгүүр, 318485 утаснаас лавлаарай.

www.facebook.com/EnteraStore


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж