Аяллын үед гэдэс хямрахаас яаж сэргийлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Аяллын үед гэдэс хямрахаас яаж сэргийлэх вэ?

Энэ тохиолдолд сайн хоол хүнс хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Сахар, цагаан талх, гоймон амтлах эрхтнийг баярлуухахын тулд бий болсон ч ходоод л хариуцлагыг нь үүрнэ. Эдгээр нь ямар ч амин дэм байхгүй.  Хоол боловсруулах эрхтэн хамаг ажлыг хийдэг ч  та гэдсээ дүүртэл идэхээс нааш цадахгүй. Эрүүл хоол хүнс хэрэглэж заншихад цаг хугацаа шаардлагатай, гэхдээ ингэж  чадвал та хоёр дахин эрүүл болох боломжтой.
Хэт их идэж болохгүй. Өдөрт хоёр удаа л хоол идэх хангалттай бөгөөд дундуур нь жимс ногоо, самар идэх нь хамгийн тохиромжтой. Хэт их хоол боловсрохын тулд маш урт түгжирсэн зам туулна гэдгийг сана.

Хоолоо идэхдээ сайн зажил. Хоол хүнс ходоодонд орохдоо аль болох жижиг  байх тусам ходоодны шүүс үүнийг богино хугацаанд боловсруулна. 

Ус сайн уух хэрэгтэй. Гэхдээ хоолтойгоо хамт ууж болохгүй. Хэрэв хооллосныхоо дараа литр ус уучихвал  хоол боловсруулах үйл явцыг удаашруулж хоол сайн шингэхээ больдог.

Ямар хоол хүнс хоорондоо зохицохыг сайн мэддэг байх нь чухал. Ялангуяа жимсыг махтай хамт идэж болохгүй. Жимс хоол шингээхдээ сайн ч дангаар нь идвэл илүү сайн. Махыг талхтай хольж идвэл маш удаан боловсордог тул ходоодонд удаан байлгаж болохгүй.

Түүнээс гадна мах, загасыг цагаан идээтэй хольж хэрэглэх нь өөрийгөө хөнөөхтэй адил гэдгийг сана.

Чулуун зэвсгийн үеийн зөв хооллолтын онолоос суралц. Хүнсний ногоог болгоход шим тэжээлээ алддаг тул түүхийгээр нь хоолондоо хэрэглэх нь эрүүл байхын нэг үндэс юм..

Ялангуяа орой хурдан шингэцтэй, хөнгөн, халуун хоол хэрэглэж байгаарай.
Шинэхэн бүрсэн тараг хамгийн тэжээллэг хүнс. Тарганд бага зэрэг халуун ногоо хийсэн ч болно.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж