Төрийн ордонд хөл хорио тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд хөл хорио тогтоов

Төрийн ордонд өнөөдөр сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй хөл хорио тогтоогоод байна. Энэ хөл хорио маргааш ч үргэлжлэх аж. Ямар шалтгаанаар Төрийн ордонд хоёр өдрийн турш сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй болсон шалтгааныг сонирхвол Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны дарга “Төрийн ордны хамгаалалтын албанаас бидэнд энэ тухай урьдчилж хэлээгүй болохоор шалтгааныг мэдэхгүй байна. Удахгүй тодруулж, тайлбар өгье” гэсэн бол Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаныхан ч мөн дээрхтэй утга нэг хариу өглөө.

Бидэнд олдсон мэдээллээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Энэтхэг улсын парламентын спикер хатагтай Мейра Кумар Төрийн ордонд зочилж байгаа нь парламентын сэтгүүлчдийг хоёр хоногийн турш хаалганы цаанаас ажлаа хийхэд хүргэсэн бололтой. Үүнд Төрийн ордны хамгаалалтын албаныхны чөдөр тушаа болсон ажлын арга барил нь ч ийнхүү нөлөөлжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж