Leann Rimes эрх чөлөөтэй үнсэлцэх боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Leann Rimes эрх чөлөөтэй үнсэлцэх боллоо

Нэг хэсэг каунтри хөгжмийн хамгийн залуу од гэж тооцогдож, энэ жанрын хөгжмийн урсгалд шинэ өнгө төрх нэмж байсан дуучин Leann Rimes долоон жил хамтдаа байсан нөхөр болох бүжигчин Dean Sheremet-аас хэдхэн хоногийн өмнө гэрлэлтээ албан ёсоор салгуулжээ. Нэг жилийн өмнөөс салсан гэдгээ зарлаж байсан ч өдий болтол албан ёсоор цуцлагдаагүй байсан тэдний гэрлэлт дуулиан шуугиан тариад байсан билээ. Учир нь Leann Rimes нөхрөөсөө сална гэдгээ албан ёсоор зарласнаасаа хэдхэн хоногийн дараачаас жүжигчин Eddie Cibrian-тай нэр холбогдох болсон юм. Тухайн үед дуучин бүсгүйг нөхрөө араар нь тавьж байгаа талаар бүх шар хэвлэлүүд мэдээлж байсан аж.

Leann Rimes өнгөрсөн жилд “Northern Lights” кинонд жүжигчин Eddie Cibrian-тай хамтдаа тоглосон бөгөөд киноны зураг авалтын үеэс тэр хоёрын харилцаа эхэлсэн байна. Eddie Cibrian дуучин бүсгүйд маш их хайртай болсноо хэвлэлийнхэнд ярьж, хоёр хүүхэд, эхнэрээсээ удалгүй салж байжээ.

Leann Rimes, Eddie Cibrian нарынөчигдөр Калифорнийн Санта Моникад зугаалан гудамжинд замын гэрлэн дохио хүлээх зууртаа гал халуун үнсэлцсэнийг дурандаа буулгасан папарацци сайтууд “Саяхан гэрлэлтээ албан ёсоор цуцалснаа тэмдэглэж байгаа шинэ хосууд”, “Эцэст нь ингэж олны нүдэн дээр үнсэлцэх эрхтэй боллоо” гэх мэтчилэнгээр бичсэн байна. 

Leann Rimes өнгөрсөн сарын 25-нд өөрийн Twitter дээрээ тун удахгүй “Lady and Gentlemen” нэртэй каунтри дууны шинэ цомгоо гаргах гэж байгаа талаараа бичиж байсан. Тэрбээр шинэ цомгийнхоо анхны дуу John Anderson-ны 1983 оны алдарт сингл “Swingin”-ийг шинэ хувилбараар дуулж энэ сарын 14-нд цацсан билээ. Түүний шинэ дууг видео хэсгээс сонсоорой.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж