Надаль, Серена нар бассейнд теннис тоглов

Хуучирсан мэдээ: 2014.05.25-нд нийтлэгдсэн

Надаль, Серена нар бассейнд теннис тоглов

Францын нийслэл Парис хотноо өнөөдөр талбайн теннисний оны хоёр дахь "Их дуулга" болох "Францын нээлттэй тэмцээн" эхэлж байна. Ирэх сарын 8-н хүртэл үргэлжлэх тус тэмцээнд дэлхийн шилдэг теннисчид оролцож буй.

Өнгөрөгч бямба гаригт Парис хотноо Nike Tennis брэндийн шинэ усан сангийн нээлтэд Испаний Рафаэль Надаль, АНУ-ын Серена Уильямс нар оролцжээ. Өдгөө дэлхийн манлай теннисчин хэргэмийг эзэмшиж буй шилдэг теннисчид хүүхдүүдтэй хамт усан санд теннис тогложээ. Тэдний хувьд өнгөрсөн жилийн Францын нээлттэй тэмцээний аваргууд билээ. Фото агшнаас сонирхуулья.
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж