Хакухо 29 дэх түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.25-нд нийтлэгдсэн

Хакухо 29 дэх түрүүгээ хүртлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацу башё өндөрлөж, Их аварга Хакухо М.Даваажаргал 14 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлэв. Энэ өдөр их аварга Хакухо ёкозуна Харумафүжиг давснаар Эзэн хааны цомыг 29 дэх удаагаа хүртэх болзол хангаж байна.

Сүүлийн өдөр хүртэл Хакухогийн араас ганцаараа нэхэж байсан Озэки Кисэносато энэ өдөр Какурюү М.Анандыг давснаар 13 даваа, хоёр унаатайгаар башёг өндөрлүүлж байна.

Анх удаагаа Монголын гурван ёкозүна өрсөлдсөн Нацу башёг 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж 11 даваа, дөрвөн унаа, 71 дэх аварга Какурюү М.Ананд есөн даваатайгаар дуусгалаа.

Хакухог тэмцээний 11 дэх өдрийн барилдаанд ялж байсан сэкивакэ Гоэйдо найман даваатай башёг өндөрлүүлж байна. Их аварга Хакухогийн 29 дэх сумогийн түрүү түүхэнд гуравт бичигдэх амжилт юм. Түүний өмнө аварга Чионофүжи 31, Тайхо 32 түрүүлсэн амжилтаар нэг, хоёрдугаарт бичигдэж байна.

Түүнчлэн мэргэжлийн сумо бөхийн Жюүрёо зиндаанд Монголын бөх Ичиножёо А.Ичинноров түрүүлсэн байгаа. Башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр жюүрёод дөрвөн бөх 11 даваа, дөрвөн унаатай болоод байсан. Нэмэлт барилдаанд Ичиножёо А.Ичинноров Котоюүки, Кагамио Б.Нанжид нарыг давснаар Нацу башёд түрүүлж байна. 21 настай Ичиножёо А.Ичинноров жюүрёо зиндаанд анх удаа барилдаад түрүүлжээ.

Ч.БОЛОР

 

Сүүлийн өдөр хүртэл Хакүхогийн араас хоёр унаатай нэхэж явсан Озэки Кисэносато энэ өдөр Какурюү М.Анандыг давснаар 13 даваа, хоёр унаатайгаар башёг өндөрлүүллээ.

 

Ичиножёо А.Ичинноров жюүрёо зиндаанд анх удаа барилдаад түрүүлжээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж