&#34Эрдэнэ зуу&#34-гаас алдагдсан бурхдыг олжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.25-нд нийтлэгдсэн

&#34Эрдэнэ зуу&#34-гаас алдагдсан бурхдыг олжээ

Өверхангай аймгийн Цагдаагийн газрынхан Эрдэнэ зуу хийдийн “Эрдэнэ зуу” музейгээс алдагдсан долоон ширхэг бурхныг олсон гэх мэдээлэл байна. Үүнийг тус аймгийн Цагдаагийн газрынхан баталж буй бөгөөд “Хэрэг мөрдөн байцаах шатанд яваа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулт өгөөд буй юм.

Хэрэг явдлыг эргэн сануулахад, тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө “Эрдэнэ зуу” музей рүү хулгайч нэвтэрч долоон ширхэг бурхан авч явсан хэрэг болсон юм. Холбогдох албаны хүмүүсийн тайлбарласнаар тэдгээр бурхад XVIII зууны дунд үед хамаарах, нийт 70 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх бүтээл байсан билээ. Тухайлбал, Дүйнхор бурхан нь 22.8 кг жинтэй, их бие болон суурь нь алтан шахмал, 1.595 кг жинтэй алтан шармал Жүгдэрнамжил бурхан, 1.230 кг жинтэй шармал алтан Майдар зэрэг бурхад байсан юм.

Эл хэрэг явдал болсны дараа Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Харуул хамгаалалттай музейд хулгайч орсон нь нэлээд зохион байгуулалттай, дохиоллыг хэрхэн салгахаас эхлээд олон зүйлийг мэддэг хүн орсон болж таараад байгаа” гэж тайлбарлаж байлаа.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж