АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн 2013-2014 оны улирлын Дорнод бүсийн аваргын төлөөх гурав дахь тоглолт өнөөдөр болж, “Майами Хит” “Индиана Пэйсерс” багийг 99:87 онооны харьцаатай хожлоо. Ийнхүү цувралыг "Майами Хит" 2:1-ээр тэргүүлж эхэллээ.
Дорнод бүсийн аваргын төлөө тоглож буй хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт энэ сарын 26-ны өдөр Майами хотод болно.