Гишүүдийн бие төлөөлөгчид сургалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Гишүүдийн бие төлөөлөгчид сургалтад оролцов

УИХ-ын Тамгын газраас нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгч, туслахууд болон УИХ-ын үйл ажиллагааг сурталчилах төвийн ажилтнуудын дунд  өнөөдөр сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг АНУ-ын Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ. Өмнө нь Дорноговь, Дархан-Уул аймагт бүсчилсэн сургалт зохион байгуулж,  гурав дахь сургалтаа нийслэлд ийнхүү зохион байгуулж байгаа юм байна.
Өнөөдрийн сургалтаар АНУ-ын туршлагатай танилцаж, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд мэдээлэл хийж, парламентын гишүүний туслахын үйл ажиллагааны онцлог, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн саналыг авах боломж, орон нутаг, дүүргүүд дэх УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажилтантай ажил үүргээ хэрхэн уялдуулах арга замын талаар санал бодлоо солилцон, УИХ-ын вэб сайтуудын үйл ажиллагааны онцлогтой танилцжээ.
Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж