Италийн алдарт хөгжмийн зохиолч Жакомо Пуччинийн “Эрвээхэй хатан” буюу Чио Чио Сан дуурийг Монгол, Солонгос уран бүтээлчид хамтран Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17 цагт толилуулна.
Өнгөрсөн сарын 25, 26, 27, 28-нд БНСУ-ын Тежун хотын дуурийн театрт манай театрын гоцлол дуучин Р.Доржхорол, Э.Бумхүү Б.Гомбо очир, Ж.Бямбажав нар айчлан “Чио Чио Сан” дуурийг БНСУ-ын Тежун хотын дуурийн театрын уран бүтээлчидтэй хамтран тоглосон. Энэ удаад өөрийн театрын тайзнаа Тежун хотын дуурийн театрын уран бүтээлчидтэй хамтран өнөөдөр болон маргааш “Чио Чио сан”-г амилуулах юм.
Дэлхийн театруудын чансааг сорьдог гэх тодотголтой, залуу хүн бүрийн заавал үзэх ёстой гэгддэг уг дуурьт дорнын үзэсгэлэнт бүсгүйд сэтгэл алдсан америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгчийн хайр дурлалын гунигт түүхийг өгүүлдэг бөгөөд 1967 оноос хойш 55 удаа Монголын театрын тайзнаа тоглогдож байсан аж.
Б.ЭНХ