Эмэгтэйчүүдийг ойлгоход илүү хэцүү. Хэрэв эр хүн өөрт нь ТВ үзэх, шар айраг уух, секс хийх л цаг хэрэгтэй гэж хэлж байвал үнэхээр тийм гэсэн үг. Эрчүүд баярлахдаа амархан. Тэд эмэгтэйчүүд шиг их зүйл шаарддаггүй. Эрчүүдийг уужуу тайван гэдгийн шалтгаан нь энэ. Харин эмэгтэйчүүд бол өөр. Тэдэнд болзоо нь тааламжтай байвал дотоод сэтгэлээ нээж , гадаад байдлаараа тэднийг эргэлзэлд оруулдаг. Мэдээж тэдэнд маш их нууц бий. Гэхдээ эрчүүд үүнийг мартчихдаг тал бий.
Эмэгтэйчүүд байнга тайлбар шаарддаг. Хатагтай нараа эрчүүд бид та нарыг өөрийгөө хүндэлдэг гэдгийг мэднэ. Хэрэв та өөрийгөө ямар харагдаж байгааг жинхэнээр нь хэлүүлэхийг хүсээгүй л бол эрчүүдэд юу өмссөн байгааг нь анзаарсангүй гэж гомдоллох хэрэггүй. Уучлаарай хонгорууд минь даашинз гээд байгаа зүйл чинь үнэндээ шуудай угласан юм шиг харагдаж байгааг үнэнээр нь хэлэх нь бидний зөв биз дээ.
Тэд эрчүүдийг өөрсдөөс нь илүү мэднэ гэж боддог.
Эмэгтэй хүнд ямар нэг таалагдахгүй юм гарч ирвэл түүнийг заавал өөрчлөх гэж зүтгэдэг. Хэрэв эхнэр нь эр нөхрөө араар нь тавьж байгааг мэдвэл түүнийг зогсоох арга хэмжээ авах нь зүйн хэрэг. Харин нөхрийн өмссөн цамц, үсний засалт эхнэрт таалагдахгүй байлаа гээд өөрчлөх гээд байх зүйл биш. Үсээ яаж засуулах нь таны л хэрэг шүү дээ. Түүнд өөрийнхөөрөө байхад тусал гэж хэл.
Эмэгтэйчүүд яахаас ч буцахгүй. Ялангуяа тэд бие биедээ маш атаархуу. Тэд маргаанд хэзээ ч бууж өгдөггүй. Хэрэв тэд муудалцвал жинхэнэ дажин болж бие биенээ гэмтээхээс ч буцахгүй гэдгийг танд сануулъя. Дараагийн халдлага тань дээрч бууж мэднэ.
Ичимхий зан. Энэ бол дээрхи тайлбар шаарддагаас ч илүү чухал. Эр хүн өөрийг нь дур булаам гэж бодож байгааг эмэгтэй хүн анзаардаггүй. Эр хүн нэгэнт хэн нэгнийг хамгийн сайхан эмэгтэй гэж тооцсон бол энэ бодол нь тэр бүр өөрчлөгддөггүй. Эмэгтэй хүний сул дорой, өмгөөлөл хамгаалалгүй байдал нь эрчүүдийн төрөлх зөн совинд нь тэднийг өөрийн болгох хүслийг төрүүлж байдаг аж. Түүний Ж цэг биш, өрөвч зөөлөн сэтгэлтэй эсэх нь түүний талаархи их нууцыг хэлж өгнө.
Галзуурал. Бодисын солилцооны тэнцвэргүй байдал, гормоны өөрчлөлт, үг хэл, үйлдлийн нийлбэрийг галзуурал гэж ойлгож болно. Эмэгтэйчүүд өөрсдийн энэ үйлдлээ зөвтгөх шалтгаан олдог ч өөрийг нь сонсохгүй, ойлгохгүй байна гэдэг нь хамгийн том шалтгаан нь.
Худалч. Эр хүн худлаа ярих үедээ буруу юм хийж байгаагаа мэддэг. Тэд худлаа ярьсандаа эвгүйцэж, харцаа буруулан, түгдрэн аль болох хурдан энэ байдлаас гарахыг хичээдэг. Харин эмэгтэй хүн худлаа ярихдаа ярьж байгаа хүнийхээ нүд рүү хайртай хүн рүүгээ харж байгаа мэт ширтэн байдгаасаа илүү нухацтай байж чаддаг. Хэрэв та түүнийг худлаа ярьж байгааг нь илчилвэл тэр хорон үгээр булж таныг өөрийн чинь эсрэг болгож ч чадна.
Үгийн өөр утга хайна. Эрчүүдийн хувьд хэлсэн үнэндээ хүрэх нь тэдний нэр төртэй шууд холбоотой. Харин эмэгтэйчүүдтэй шулуухан ярьсан ч тэд нөхцөл байдлыг хяналтандаа авахын тулд таны хэлээгүй ч бодож байгаа зүйлсийг таамаглаж дараагийн алхамаа төлөвлөж байдаг.
Эмэгтэйчүүд эрчүүдээр хүссэнээ хийлгэхийн тулд секс хийдэг. Хэрэв тэр гэнэт эелдэг, тачаангуй болж эхэлвэл тэр таниас ямар нэгэн зүйл хүсэх гэж байна гэсэн үг. Түүнийхээр бол энэ нь хамгийн ашигтай наймаа бөгөөд тэр өөрийг чинь сексд дуртай гэдгийг сайн мэднэ.
Бэлтгэсэн Н.Энх