УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 85.2 хувийн саналаар баталлаа. Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улс Япон улсад инженер, технологийн мэргэжлээр дээд мэргэжилтнүүдээ сургах бололцоо нээгдэж байгаа аж.
Тодруулбал, “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэх, багш, эрдэмтэн судлаачдын сургалт, судалгааны ажлын чанарыг дэмжих. Инженер техникийн чадварлаг мэргэжилтэнг богино хугацаанд бэлтгэх бололцоо нээгдэж байгаа аж. Энэ хүрээнд нийт 1005 хүнийг сургах юм байна. Үүнд:
Хөтөлбөрийнтөрөл | Суралцах хүний тоо | Нэгж зардал (Нэг хүн) | Тайлбар |
Хос хөтөлбөр \2+2\ | 320 | 43,916 $ | – Элсэлт, шалгалтын төлбөр – Сургалтын төлбөр – Онгоцны зардал – Амьжиргааны зардал |
Магистрийн хөтөлбөр | 100 | 61,834 $ | |
Докторын хөтөлбөр | 60 | 62,678 $ | |
Зэргийн бус сургалт | 325 | 4,835 $ | |
КОСЭН сургалт | 200 | 50,981 $ | |
Нийт | 1005 |
|
Мөн төсөлд заасны дагуу Японы эрдэмтэн, багш нар Монголд урт, богино хугацаанд ирж хөтөлбөр боловсруулахаас гадна манай эрдэмтэн, багш нартай хамтран 20 төрлийн хамтарсан судалгааг хийх юм байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ