Өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван хүн учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарчээ. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн буудлын ард оршин суух хаяг, овог одоогоор тодорхойгүй 50 настай Ж ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Мөн Сүхбаатар дүүргийн IX хороо, Алтайн дугаар тоотод суух, ажилгүй 40 настай Э хөлсөлж суудаг байрандаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна. Чингэлтэй дүүргийн IV хороо, Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүлээн авахад гэртээ бие нь муудан яаралтай тусламжаар хүргэгдэн ирж эмчлэгдэж байсан тус дүүрэгт оршин суух 26 настай Б ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэргүүдийг холбогдох албад шалгаж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн V хороо, “Орчлон” хорооллын баригдаж байгаа барилгын 10 дугаар давхраас тус компанийн гүйцэтгэгч “Цогнамжил” ХХК-д арматурчин хийдэг 21 настай А гэх эмэгтэй унаж амиа алджээ. Тэрээр арматурын хэмжээ тавьж байгаад өндрөөс унасан гэнэ. Тус хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

П.Наран