Д.Эрдэнэбилэг 11 дэх, М.Одгэрэл анхны түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг 11 дэх, М.Одгэрэл анхны түрүүгээ хүртлээ

100 буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Соёл спорт аялал жуулчлалын яам дэмжин, "Бодьбадмаараг" компани ивээн тэтгэн явуулав.

Улсын аваргын шигшээ тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдэд Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУИМ Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдэд залуу тамирчин, спортын дэд мастер М.Одгэрэл нар түрүүллээ.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн сүүлийн өргийн тоглолтод тэмцээнийг тэргүүлж байсан ОУИМ Д.Эрдэнэбилэг, ОУИМ М.Ганжаргал хоорондоо тоглож, тэнцээ хийснээр коэффициентийн илүүгээр гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг улсын аваргын 11 дэх түрүүгээ хүртлээ. Хүрэл медалийг спортын мастер Ц.Хашчулуун хүртэж, дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн хувьд шинэ аварга төрлөө. Тэмцээний сүүлийн өргийн өмнө улсын аваргад түрүүлэх болзлоо хангасан спортын дэд мастер М.Одгэрэл 18 оноогоор улсын аварга цолыг хүртсэн. Даамын спортын амьд домог, дэлхийн 13 удаа­гийн аварга Зоя Го­лубеваг “Улаанбаатар 2013” ДАШТ-ий арвангурав дахь өрөгт хожиж шуугиан тарьж байсан спортын дэд мастер М.Одгэрэл насанд хүрэгчдийн улсын аваргын анхны медиалиа хүртлээ. "Голомт” банкны тамирчин спортын мастер Г.Амгалан, Сүхбаатар дүүргийн тамирчин, спортын мастер Е.Ариунзаяа нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

Энэ оны улсын аваргын алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид ирэх зургаадугаар сард Малайзад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авч байна.

 

Тэмцээний дүнг танилцуулья:

 

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж