Бокс, жүдо, буудлага, байтын төрөлд шигшээ багийн сонгон шалгаруулалт зарлалаа.
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДЫН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/21 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Спортын бэлтгэлийн төвөөс үндэсний шигшээ багийн доорх спортын төрлүүдэд тамирчны сонгон шалгаруулалтыг явуулна. Үүнд:
- Боксын спортын төрөлд 3 тамирчин
- Байт харвааны спортын төрөлд 2 тамирчин
- Жүдо бөхийн спортын төрөлд 3 тамирчин
- Буудлагын спортын төрөлд 1 тамирчин
Нэр дэвшигчид 2014 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 16.00 цаг хүртэл журамд заагдсан материалыг бүрдүүлэн Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанд ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй болохыг анхааруулъя.
“Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ССАЖЯ-ны www.mcst.gov.mn, Спортын бэлтгэлийн төвийн www.sport.gov.mn цахим хаягаар орж бүрэн эхээр танилцаж, татаж авна уу.
Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, бага тойруу-55, Спортын төв ордон,
Утас: 266401, 94000055
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ХАРЪЯА
СПОРТЫН БЭЛТГЭЛИЙН ТӨВ