Бяслагтай шоколадтай дессерт
Milchschnitte амттангийн кексээр хийсэн бяслагтай амттан.
Орц:
кексний зуурмагт:
өндөг- 6 ширхэг
гурил- 70гр
какао- 70гр
хөөлгөгч- 1ц/х
тос- 60гр
Элсэн чихэр-150гр
Крем:
cream cheese- 300 гр
цөцгий- 320 гр
Элсэн чихэр-100гр
Ванила-1 уут
өндөгөө шар цагаанаар нь салгаад, цагааныг нь хөөсөртөл нь миксердэнэ
миксердэж байхдаа элсэн чихрээ нэмж хийгээд 1 өндөгний шар хийж таслахгүй хутгана дахиад нэг шар гэх мэтчилэн дарааллаад 6 ондогний шараа нийлvvлэн хутгана цаашдаа vргэлжлvvлэн зогсолтгvй хутгаж байхдаа тосоо хийнэ хамгийн сvvлд гурил, крахмал, хөөлгөгч, какаогоо хийж миксердэнэ.
зуурмаг маань ийм болно
Зуухаа 170 градуст халаана. Хэвэндээ калкин цаас дэвсээд дээрээс нь бэлдсэн гурилаа хийнэ. Гурилаа зуухныхаа дундах шатанд хийгээд 20-25 минут болгоно.
Бэлэн болсон кексээ хөргөөд буталж vйрмэг болгоно
Стаканд vйрмэгээ хийгээд 100гр буцалсан усанд 2 халбага зегийн бал хийж vйрмэгээ чийгшуулж өгнө
Крем чийз болон цөцгий сахар ванилагаа хольж миксердээд крем нь бэлэн болно
vvнийгээ vйрмэг дээрээ хийнэ.
дахиад vйрмэгээ хийнэ
кремээ хийнэ
Ингээд vелсэн бяслаган дессерт бэлэн боллоо
Эх сурвалж: www.sweetkitchen.mn