Өнгөрсөн ням гаригт буюу өчигдөр нийслэлд 71 эх амаржиж, 41 нь хүү, 30 нь охин мэндэлжээ. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 22 эх амаржсаны 13 нь хүү, ес нь охин, нийслэлийн нэгдүгээр амаржих газарт 23 эх амаржсаны 13 нь хүү, 10 нь охин төрүүлэв. Харин Хоёрдугаар амаржих газарт 17 эх амаржсанаас 11 хүү, зургаан охин, гуравдугаар амаржих газарт есөн эх амаржсанаас дөрвөн хүү, таван охин мэндэлсэн байна.
Д.Долгор
Д.Долгор