Төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийв

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Түүгээр Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2014 оны Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны төсвийн хууль болон түүнтэй холбоотой хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгасан юм. Харин чуулганы завсарлагааны дундуур УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, дээрх хуулийн төслүүдийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж чуулганы үдээс хойшхи хуралдаанд оруулж ирснээр ийнхүү төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгаад байна. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж буй юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж