Б.Бат-Эрдэнэ: Турсагыг нь хуулахад ч багадна

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ: Турсагыг нь хуулахад ч багадна

Ойрд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ их ууртай байгаа гэнэ. Засгийн газраас 2014 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ Хэнтий аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2014 оны төсвийг баталж байх үеийнхээр тусгаж оруулж ирээгүй, түүнийг нь Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг засч залруулахын төлөө ажиллахгүй байгаад авара ихэд бухимдах болжээ. Гэхдээ аваргын бухимдал Засгийн газар тал руу чиглэж, зарим хатуухан үгийг чулуудсан байна. УИХ-аар 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Б.Бат-Эрдэнэ гишүүн Засгийн газрын танхимын сайд нарт хандаж  “Монгол Улсын эдийн засаг ганцхан үзүүлэлтээр дээшээ өсөлттэй байна. Тэр нь Өр. Турсагыг нь хуулахад ч багадна” гэж хэлсэн гэнэ шүү.

Хамгийн гол нь энэ үгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар сонссон болов уу. Ерөнхий сайд болоод Эдийн засгийн хөгжлийн сайд нар ОХУ-д айлчлал хийж байгаа тул Б.Бат-Эрдэнэ гишүүний үгийг сонсоогүй байж мэдэх л юм.

Г.ШАРХҮҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж