Өдөр, шөнө унтах үеийн таны биеийн байрлал бидний дотоодод болж буй үйл явцын талаар дохио өгч, зарим нэг зүйлийн талаар хэлж өгдөг. Бидний унтах үеийн биеийн байрлал олон нууцыг агуулдаг. Энэ нууцуудаас та бүхэнд дэлгэе.
Та орон дээрээ гар хөлөө дэлгэж унтдаг уу? Эсвэл дугуйрч унтдаг уу? Унтах үеийн биеийн байрлал бидний зан ааш, онцлогийг хэлж өгдөг. Мөн та хэн нэгэнтэй хамт унтдаг бол мөн л адил та хоёрын харилцааг унтах байрлалаас харж болдог. Италийн сэтгэл судлаач, психосоматикийн мэргэжилтэн Anna Zanardi хэд хэдэн биеийн байрлалыг гаргаж ирсэн. Та бүхэнд энэ 9 байрлалыг хүргэж байна. Хоёул унтдаг хүмүүст ч энэ байрлалуудын тайлбар тохирно.
Бидний биеийн байрлал юу өгүүлдэг вэ?
1. Дэргүй унтдаг
Бусдаас хамааралгүй, бие даасан хүмүүс байдаг. Ажил хөдөлмөрөө зорилгоо болгосон. Үүнээс гадна жижиг зүйлсд сонирхолтой. Загварлаг хувцасладаг, цэвэр, эрүүл хүнсийг ашиглахыг эрхэмлэдэг. Шударга, шулуун, хэлсэндээ хүрдэг, уужим сэтгэлтэй хүмүүс байдаг.
2. Дэрээ тэвэрч унтдаг
Ойр дотны хүн хэрэгтэй байгаа гэдгийг энэ байрлал илтгэж байгаа юм. Ялангуяа хайр дурлалын тал дээр. Эсвэл ийм дотно харилцаатай хүнээсээ хангалттай сэтгэл зүйн таашаал авч чадахгүй буйг илтгэнэ. Анхаарлаа өөр тийш хандуулахыг хэлж өгч байж ч магадгүй. Шинэ танил, найзуудтай болохыг зөвлөж байж ч болох юм.
3. Дэрээ хөлний завсараа хийх
Дотно харилцааг хүсэмжилж буйг энэ байрлал илэрхийлдэг. Зөвхөн хэн нэгэн, ямар нэгэн зүйлийг хүсэх биш мөн ямар нэг зүйлийг манлайлах удирдах хүсч байгааг илтгэнэ.
4. Дээшээ харж унтах
Өдөр энэ байрлалаар унтдаг хүмүүс өөрийгөө маш их хамгаалдаг, өөрийгөө байнга буруутгадаг, өөрийн хяналт маш өндөр хүмүүс байдаг. Оройн цагаар ингэж унтах нь өөрийгөө чөлөөлөгдөхийг, тайвшралыг хүсэмжилж буйн илэрхийлэл.
5. Далайн од
Энэ байрлал нь өөрийн орон зайг тэлэхийг хүсч буйг илэрхийлнэ. Яагаад гэвэл ингэж унтдаг хүмүүс өдөр дарамт, ачаалал дунд байдаг. Энэ хүмүүс нэг бол бүгдийг удирдах, манлайлахыг хүсдэг, нэг бол өөрийн илэрхийлэхийг хүссэн зүйлээ илэрхийлж чаддаггүй хүмүүс байдаг. Гар, хөлөө шидлэн унтах нь аливаа харилцааг хүсч байгаа, түүндээ бэлэн байгааг илтгэнэ.
6. Доошоо харж унтах
Энэ байрлал нь бусад руу нуруугаа харуулж буйг илтгэнэ. Зарим байрлалууд шиг хэсэг хугацааных аль эсвэл шөнөжин хадгалагдаж ч болно. Хэт өөртөө анхаарсан, амьдралд нь оруулж буй бусдын хувь нэмрийг дутуу үнэлдэг хүмүүс багтана.
7. Олон дэр
Олон дэрээр өөрийгөө хүрээлүүлж унтдаг хүн эрүүл мэндийн хувьд асуудалтай гэсэн үг биш. Анхаарлын төвд байх дуртай хүмүүс. Мөн түүнчлэн амьдралын хүнд үеийг туулж байгааг илтгэх дохио ч болдог.
8. Эхийн хэвлий дотор
Хамгийн түгээмэл байрлал. Энэ байрлал нь нялх үе рүүгээ эргэн очиж, амар амгалан, тайван байдалыг хүсэмжилж буйг илтгэнэ. Дотоод амгалан байдал хэрэгтэй буйг илтгэнэ. Энэ байрлалаар унтдаг хүмүүс их шийдвэр гаргадаг. Харилцаанд орохдоо харилцагчыгаа хүндэлдэг, бусдын хувийн орон зайд халддаггүй хүмүүс байдаг. Амжилттай харилцагчид байдаг.
9. Цэрэг байрлал
Дуу цөөнтэй, дөлгөөн, нууцлагдмал, нээлттэй бус хүмүүс. Бусдад болон өөртөө өндөр шаардлага тавьдаг. Түүний сэтгэл, мэдрэмжинд итгэж болно.
Ашигласан материал: http://www.wday.ru/psychologies/self-knowledge/individuality/_article/32674/3/
Б.Тунгалаг
Эх сурвалж: www.setgel.org