Нярай хүүхэд маш богино хугацаагаар ч болов эхийн сүүнд дургүй болох үе байдаг бөгөөд энэ нь нэлээд олон шалтгаантай байж болно.
- Хөхөөр хооллодог нярай хүүхэд хөхөндөө дургүй болох нь эхийн сүү түүнд шаардлагагүй болсон гэсэн үг биш юм.
- Энэ талаар хийсэн судалгааны дүнд нярай хүүхэд эхийн сүүнд дургүй болдог хэд хэдэн шалтгааныг ийнхүү жагсаасан байдаг:
– Эхийн идсэн шинэ төрлийн хоол хүнс сүүний амтыг өөрчилсөн байж болно.
– Таны хүүхдийн шүд цухуйх гэж байж магадгүй.
– Ээж нь стресстэй байх үед хүүхэд үүнийг мэдэрч хямардаг,
– Хүүхэд хөхүүлэх цагийн давтамжид өөрчлөлт орсон бол энэ түүнд нөлөөлж болзошгүй.
– Хүүхэд эхийнхээ хөхийг санаандгүй хазахад ээж нь чанга дуугаар орилсон бол үүнээс хүүхэд айж цочсон байж мэднэ.
– Таны үнэртэй усны үнэр түүнд хурц санагдсан байж мэднэ.
– Таны хүүхдийн чих үрэвссэн эсвэл хамар нь битүүрсэн байж болзошгүй.
Эх сурвалж: www.eejbolloo.mn