С.Бямбацогт: Хүний өмнөөс кноп дарахаа боль

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Хүний өмнөөс кноп дарахаа боль

С.Бямбацогт: Хүний кноп дарахаа боль, Эрдэнэбат дарга аа


"Бид Засгийн газраас оруулсан бүхнийг дэмжиж байгаа. Гэтэл Засгийн газар сүүлдээ УИХ-ыг хууль зөрчүүлэх асуудал руу түлхэж байна " гэж онцолсон.  Мөн цаашлаад “Байнгын хорооны хурал дээр гишүүд нь бичгээр санал өгдөг болчихож.  Тийм юм бол бид хуралд сууж яах юм.  Мессеж бичээд л саналаа өгдөг болчихоё л доо.  Ер нь Д.Эрдэнэбат даргаа гишүүдийн карт сугалдагаа болих хэрэгтэй.  Р.Амаржаргал гишүүн хүртэл “Өглөө эрт ирээд битгий хүний карт сугалчихаарай” гэж хэлж байсан шүү дээ. Бас Г.Уянга гишүүн хүний кноп дарж байна.  УИХ-ын энэхүү замбараагүй байдлыг засах мундаг хууль оруулж ирнэ гээд байсан яасан Д.Эрдэнэбат даргаа. Нэг бол хоёулахнаа энэ танхимд суугаад үлдэе. Бусад гишүүдээ амраачихаад өмнөөс нь кнопуудыг нь дараад сууж байя. Хүний кноп дарахаа боль. УИХ-н даргаа одоо байгаа хуулиа мөрдүүл, нэмж оруулах хуулиудаа оруулья. Эдийн засаг хямралтай, төсөв хүндрэлтэй байна.  Өнгөрсөн дөрвөн жил багийн төв байгуулна гэж төсөвт 50 сая төгрөг л тусгадаг байсан. Гэтэл одоо 1.1 тэрбумаар багийн төв байгуулна гээд тавьж байна. Тэрбум тэрбумаар нь багийн төв байгуулдаг болчихсон юм уу"  гэлээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж