“Transformers 3”-ын шинэ од

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

“Transformers 3”-ын шинэ од

Английн загвар өмсөгч Rosie Huntington-Whiteley өчигдөр буюу ням гаригт Баруун Холливуудын арьсны салонд очиж яваад гэрэл зурагчдын “олз” болсон байна. Хэд хоногийн өмнө түүний хоёр, гурван жилийн өмнөх найз охидтойгоо мансууруулах бодис хэрэглэж байгаа зураг шар хэвлэлүүдэд гарч, сенсаац болоод байгаа билээ.
2011 онд гарах “Transformers 3” киноны гол дүрд тоглохоор болж, жүжигчин Megan Foxx-ыг “ажилгүй” болгосон 23 настай загвар өмсөгч бүсгүй саяхан 2010 намар, өвлийн Burberry брэндийн зар сурталчилгаанд тоглосон байна.

Rosie Huntington-Whiteley арав хоногийн өмнө “Transformers 3” киноны анхны зураг авалтдаа оролцсон юм. Тэрбээр энэ киноны шинэ цувралд роботуудтай нөхөрлөгч Shia LaBeouf-ын шинэ дурлалт бүсгүйн дүрд тоглож байгаа аж. Найруулагч Michael Bay гуравдугаар ангидаа цоо шинэ хайр дурлалтай учирсан Sam Witwicky-г /Shia LaBeouf/ үзэгчдэд харуулахыг хүссэн бололтой.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж