Ebay хэрэглэгчдээ нууц үгээ солихыг зөвлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Ebay хэрэглэгчдээ нууц үгээ солихыг зөвлөлөө

Хэдхэн хоногийн өмнө онлайн худалдааны томоохон сайт eBay хакерын халдлагад өртсөн тухайгаа мэдээлсэн билээ. Уг кибер халдлагаар тус сайтын хэрэглэгчдийн цахим шуудан, хувийн мэдээлэл зэрэг нь алдагдсан байна. Харин банкны картын мэдээлэл нь бүрэн нууцлагдсан байдаг учраас алдагдсан байх үндэслэлгүй хэмээн тус компанийн зүгээс мэдэгдсэн юм.

Тус сайт нь 145 сая хэрэглэгчтэй ба эдгээр хэрэглэгчдээ тус сайтад бүртгэлтэй хаягийнхаа нууц үгийг солихыг зөвлөжээ. Энэ нь алдагдсан мэдээлэлтэй холбоотой гарч болох эрсдлээс сэргийлнэ хэмээсэн байна.

Хэдийгээр хэрэглэгчдийн банкны картын мэдээлэл алдагдаагүй гэж мэдэгдэж байгаа ч хакердуулсан хэрэглэгчийн бүртгэлээр худалдан авалт хийхийг завдсан тохиолдол гарсан байна. Тиймээс тус сайтын хэрэглэгчид ихээхэн гомдол гаргаад байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж