Д.Ганболдод патент болон экзекватур гардуулав

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Д.Ганболдод патент болон экзекватур гардуулав

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод суух консул Д.Ганболдод Монгол Улсын Консулын Патент болон БНХАУ-ын Засгийн газраас олгосон Экзекватурыг тус тус гардуулан өгөв.

Консулын газрын захирал Ш.Сүхбаатар консул Д.Ганболдод хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, консулын салбарын харилцааг хөгжүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах ажилд амжилт хүсэв.

БНХАУ-ын ӨМӨЗӨ-ын Хөлөнбуйр хотод Монгол Улсын Консулын газар шинээр нээгдэж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д Бээжин дэх Монгол Улсын ЭСЯ, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Эрээн дэх Консулын газар, Шанхай дахь Консулын төлөөлөгч үйл ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж