Хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 64 дүгээр ангид 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 50 минутын үед Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутаг “Сөрдөг гарам” гэдэг газар ЗИЛ 131 автомашинтай дөрвөн иргэн Хэрлэн голын усанд орж саатсан гэсэн дуудлага ирсэн байна.


Дуудлагын дагуу тус Аврах, гал унтраах ангийн дарга, онцгой байдлын ахмад Г.Батжаргалаар ахлуулсан бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн 10 албан хаагчийг очиход ЗИЛ 131 автомашины хойд гүзүү усанд автан 2 иргэн сэлж уснаас гарсан байдалтай байсан бөгөөд 2 иргэн машины кабинд гарч чадалгүй түгжигдэн аврал эрэн орилж байжээ. Аврагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган түргэн шуурхай ажилласны эцэст кабинд байсан хоёр иргэнийг уснаас гарган, амь насыг нь авран хамгаалсан байна.
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж